Friday, July 19, 2019

Форекс арилжааг амжилттай эхлэх 10 зөвлөмж

  

  1. Аажмаар эхлэх: Хугацааны тухайн агшинд олон арилжаа бүү нээ, олон арилжаатай бүү бай. Цөөн арилжаатай байх нь зөв сонголт. Мөн арилжаа бүрийнхээ хэмжээ/лот дээр анхаарах хэрэгтэй. Ер нь хугацааны тухайн 3-аас олон нээлттэй арилжаа байлгах хэрэггүй. Бүр хэтрүүллээ гэхэд max нь 5.
  2. Заавал stop loss тохируулах: Хүмүүс ихэвчлэн алдагдлаа хязгаарлахаа мартдаг. Тиймээс удалгүй тоглоомоос гарах хэрэгтэй болдог. Stop loss тохируулах нь ханшийн урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлыг удирдах боломжийг олгодог.
  3. 1%-ийн дүрэм: Нэг удаагийн арилжаанд дансныхаа 1%-иас илүүг эрсдэлд оруулаад хэрэггүй. 
  4. Төлөвлөгөө дагах: Сайн арилжаачин бүр өөрийн төлөвлөгөөтэй байдаг ба түүнийгээ маш сайн дагаж ажиллахыг хичээдэг. Тийм хүмүүс өдөр тутмын арилжаа хийх, урт хугацааны стратеги сонгох, турших боломжтой. Мөн чөлөөт цагтай байдаг. Тогтвортой, тууштай байх хэрэгтэй!
  5. Цаг хоорондын хамаарал: Цаг хоорондын хамаарлын хувьд 7 хоногийн чарт нь чиглэл/трендийг ажиглахад, өдрийн болон цагийн чарт нь арилжаа нээх болон хаах сайн цагийг ажиглахад/хайхад ашиглагдана.  
  6. Ашгийг бүү зогсоо: Эхлэн суралцагчдын гаргадаг гол алдаануудын нэг бол удалгүй арилжааг хаах бөгөөд түүнээс болоод ашгийн боломжийг бүрэн ашиглаж чаддаггүй. Ихэнхдээ тэдний эхний бодлоос тренд хамаагүй удаан үргэлжилж магадгүй байдаг.
  7. Трендийн эсрэг бүү тогло: Трендийн эсрэг хийсэн арилжаанууд ихэнхдээ алдагдлыг бий болгодог. Ашигтай/Чухал трендийг хүлээ, дараа нь алхам хий!
  8. Эргэлзэж байвал бүү хий: Өөрийн арилжааны шийдвэрт эргэлзэж байвал бүү арилжаанд ор.
  9. Тренд мөчлөгтэй: Тренд өөрийн хүч болон мөчлөгтэй байдаг. Эхлэн суралцагчид тренд эхэлж байгааг мэддэггүй. Тренд хурдан хөгжүүлэгддэг. Учир нь трендийг арилжаачид дагаж өсгөдөг. Трендийг өөрт ашигтайгаар ашигла!
  10. Алдагдлыг зогсоо: Амжилтгүй арилжааг удаан хугацааны турш нээлттэй бүү байлга. Амжилтгүй арилжааг хааж өөр арилжаа нээх нь сайн сонголт байдаг.