Market execution
Instant execution
Market execution нь захиалга өгөхдөө Stop Loss болон Take Profit хоёрыг тохируулж өгөх боломжгүй байдаг. Тиймээс Stop Loss болон Take Profit хоёрыг захиалга өгснийхөө дараа тохируулдаг.
Instant execution нь захиалга өгөхдөө stop loss болон take profit хоёрыг тохируулж өгөх боломжтой байдаг. Мэдээж захиалга өгснийхөө дараа stop Loss болон take profit хоёрыг өөрчлөн тохируулж болно.
Ялгаа нь гэвэл ерөөсөө л энэ. Бараг ялгаагүй юм шиг санагдаж байгаа биз. Мөн stop loss, take profit хоёрыг хэзээ ч тохируулсан яадаг юм гэж бодогдож байна уу? Гэхдээ тийм биш. Асуудал өөр зүйлд байгаа.
Ханш цөөн хэдэн пипийн хэлбэлзэлтэй эсвэл та маш их хэмжээний баланстай дансаар маш бага лотын захиалга өгч байгаа үед Market execution эсвэл Instant execution хоёрын ялгааг мэдэж, мэдэрч, анзаарч чадахгүй.
Тэгвэл хэзээ энэ хоёрын ялгаа мэдэгдэх вэ? Богино хугацаанд (секундэд, минутад) ханш маш олон пипээр савлаж байгаа үед арилжааны захиалга өгвөл та ялгааг нь мэдэх болно. Жишээ нь: 2015-01-15-ны 17 цаг (GMT +8 - Монголын цагаар)-ийн үед Швейцар франктай хослолууд дээр маш олон пипийн хэлбэлзэл буюу 4000 орчим пипийн савлагаа үүссэн. Та захиалга өгсөн эсвэл ханшийн графикийг харж байсан бол ганц хоёр секундийн дотор ханш зуу, таван зуу, мянган пипээр савлаж байсан.
Энэ үед та market execution-ээр захиалга өгсөн бөгөөд таны таамаглал зөв байсан бол ганц хоёр секундийн дотор 1000 орчим пипийн ашиг авах байсан. Хэрэв буруу таамагласан бол 1000 орчим пипийн алдагдал хүлээх байсан. Учир нь market execution-ээр position нээх үед stop loss болон take profit-ийг тохируулж өгөх боломжгүй гэж дээр дурдсан. Иймээс захиалга өгсний дараа (өгөнгүүтээ) ганц хоёр секундийн дотор stop loss болон take profit-ийг тохируулах боломжгүй учраас танд аз эсвэл алдагдлын аль нэг нь тохиох нь гарцаагүй.
Жишээ нь: Энэ савлагааны үеэр балансаа 0 эсвэл хасах болгосон хүн яагаад заавал stop loss тавих, тавьж захиалга нээх ёстой гэдгийг ойлгож, ухаарсан байх. Энэ савлагааны үеэр би нэг дансаа 0 болгосон. Тэг ч биш юм байна. Бүр хасах 340 доллар болгосон :P. Учир нь савлагаан дунд stop loss-гүй захиалга нээчихсэн ба stop loss тохируулж өгөх боломж олдоогүй.

Үйлдэл шинжлэлийн онолоор бол эхлээд хожихоо биш хожигдохгүйгээ батлах ёстой гэж байгаа юм. Манай тохиолдолд эхлээд азтай байхаа биш алдахгүй, алдсан ч бага алдах нөхцөл байдлыг бий болгох ёстой. Ийм учраас олон пипийн савлагаатай байгаа үед position нээхдээ instant execution-ээр stop loss-ийг тохируулж өгч нээх хэрэгтэй. Терминал програмд чинь instant execution-ээр position нээх боломжгүй бол position битгий нээ. Зүгээр л ажиглаад сууж бай. Ханш хаашаа, яаж савлахыг баталгаатай мэдэж байвал market execution-ээр position нээж болох л юм.
Бусад тохиолдолд Market execution, Instant execution хоёрын ялгаа нэг их мэдэгдэхгүй байх. Ер нь анхнаасаа сайн шинжилгээ хийж байгаад stop loss болон take profit-ийг тохируулж өгөөд position нээгээд сурчихвал сайн.