Friday, July 19, 2019

Margin Call гэж юу вэ?

Margin call нь арилжаачны дансны мөнгө зах зээл дээр нээлттэй байгаа арилжаануудыг тогтвортой байлгахад хангалтгүй болсон үед гарч ирэх анхааруулга мессеж юм.

Хэрвээ ханш арилжаачны захиалгын эсрэг хөдөлж арилжаачны Equity (нээлттэй байгаа арилжааны ашиг/алдагдлын баланс) нь тодорхой маржины түвшнөөс доош орвол нээлттэй арилжаануудыг дэмжих мөнгө шаардлагатай ба байхгүй бол арилжаачны бүх нээлттэй арилжаанууд эсвэл зарим нь автоматаар хаагдах болно. Тиймээс сөрөг equity бий болохоос урьдчилан сэргийлж арилжааны дансандаа хангалттай мөнгөтэй байх хэрэгтэй. Эсвэл цөөн арилжаа нээх хэрэгтэй. Арилжаа бүр stop loss-той байх хэрэгтэй. Мөн таны арилжааны дансанд байгаа мөнгө бүхлээрээ эрсдэлд орсон, бүгдийг алдах боломжтой гэдгийг үргэлж санаж, анхаарах хэрэгтэй.

Платформууд ихэвчлэн дараах байдлаар margin call-ийг тооцоолдог:

  • MetaTrader 4: Equity / Margin = < 20%
  • cTrader: Equity / Margin = < 50%
Маржины тухай Маржин (margin) гэж юу вэ? постоос уншина уу.