Friday, July 19, 2019

Форексын брокер гэж юу вэ?

Форексын брокер гэж юу вэ?

(Форексын) Брокер гэдэг нь байгууллага, хувь хүн, арилжаачин, хөрөнгө оруулагч зэргийн хийсэн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийн худалдан авах, зарах захиалгыг гүйцэтгэж буюу зуучилж өгөөд гүйцэтгэлийн хөлс авдаг байгууллага, компани, фирм юм.

Бид ямар нэгэн санхүүгийн арилжаанд оролцохдоо брокероор дамжуулж хийдэг. Жишээ нь хувьцааны арилжаа болон форексын арилжаанд оролцоход заавал ямар нэгэн брокерын компанид бүртгүүлсэн байх ёстой. Мөн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийг худалдан авах, зарах захиалга хийхийн тулд тухайн брокерын санал болгож буй арилжааны платформ (терминал) програмыг ашиглах ёстой. Ихэнх брокерын компаниуд MetaTrader платформыг санал болгодог. MetaTrader платформыг суулгах заавар.

Сайтын энэ хэсгээр форексын брокеруудыг жагсааж танилцуулгыг нь оруулъя гэж бодож байсан юм. Гэвч энэ бодол маань нэг хэсэгтээ байхгүй боллоо. Учир нь дараах 2 асуудал байна.
  1. Хэдэн зуун магадгүй хэдэн мянган брокеруудыг бүгдийг нь танилцуулах уу, алинаас нь эхэлж танилцуулах вэ?
  2. Та арилжааны талаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай бол хэрхэн сайн брокер болон платформ сонгохыг мэддэг гэсэн үг.
Харин эсрэгээрээ та эхлэн суралцагч бөгөөд форекс болон арилжааны талаар мэдлэг, мэдээлэл багатай бол хэрхэн платформ болон брокер сонгохоо мэдэхгүй, олон зуун брокеруудын дунд эргэлзэж, төөрөлдөж байж магадгүй юм. Сонголт олон байхаар хүн эргэлзэж, тээнэгэлзэж эхэлдэг ба бүр эцэстээ олон сонголтын дунд толгой нь эргэж, залхуу нь хүрч сонгохоос ч залхуурдаг гэсэн үг байдаг. Мөн залхуурч сонгоод бурууг нь сонгох тохиолдол байдаг. Тэгвэл танд сонголт багатай сонголтыг санал болгоё.

Одоогийн байдлаар Монголд байгаа арилжаачид ихэвчлэн IC MarketsPepperstoneeToroXM гэх мэт брокеруудыг, крипто арилжаа бол Binance, Bittrex, HitBTC, Cex.io гэх мэт exchange-үүдийг ашиглаж байна. Мэдээж өөр бусад брокер болон exchange-үүдийг ашиглаж байгаа.


Бүр илүү багаар хөрөнгө оруулж эхэлье, туршъя гэвэл Tickmill байж болох юм. Tickmill-ийн хувьд хамгийн анхны deposit нь $25 байдаг.

Бүр эсвэл демо данс биш бодит дансаар deposit хийхгүй арилжаа хийе гэвэл no deposit bonus зарласан брокеруудыг ашиглаж болно.
Жишээ нь
Tickmill брокер $30-ийн no deposit bonus зарласан байгаа.