- Форекс арилжаа нь нэг валютыг худалдаж авахдаа нөгөө валютыг зардаг ба авах, зарахыг нэгэн зэрэг буюу нэг үйлдлээр хийх үйл ажиллагаа юм.
- Худалдаж авч байгаа болон зарж байгаа хоёр валютыг "currency pair" буюу "валютын хослол" гэдэг.
- Валютууд нь үргэлж хослол байдлаар арилжаалагддаг - Валют бүр гурван үсгээр тэмдэглэгддэг.
- Эхний хоёр үсэг нь улсыг, гурав дахь үсэг нь валютыг илэрхийлдэг.
- Форексын хослолуудын хоёр валют нь математикийн харьцааны эсрэг чиглэлд уншигддаг.
Жишээ нь:
EUR/USD = 1.23700
- Зүүн талын валютыг base currency буюу суурь хослол гэнэ. Манай жишээгээр бол Euro (Евро). Баруун талын валютыг quote currency буюу туслах хослол гэнэ. Манай жишээгээр бол U.S Dollar (Америк доллар).
- Энэ тэмдэглэгээ нь суурь валютын 1 нэгж буюу 1 Euro нь 1.23700 U.S Dollar-той тэнцүү гэсэн үг.
- 1 Euro худалдаж авахын тулд 1.23700 U.S Dollar төлөх ёстой гэсэн үг.
- Хэрвээ зарж байгаа бол гадаад валютын солилцооны ханшийг суурь валютын нэг нэгжийг туслах валютын хэдэн нэгжийг зарах вэ гэдгээр тодорхойлдог.
- Дээрх жишээгээр 1 Euro зарахад 1.23700 U.S Dollar авна.
Хэзээ худалдаж авах вэ?
Арилжаачин суурь валютын ханш өснө гэдэгт итгэж (гэж бодож) байвал худалдаж авах захиалга нээнэ/өгнө.
Хэзээ зарах вэ?
Арилжаачин суурь валютын ханш унана гэдэгт итгэж (гэж бодож) байвал зарах захиалга нээнэ/өгнө.
Хэзээ валютын арилжаа хийгддэг вэ?
FX маркет буюу зах зээл нь 7 хоногийн 5 өдөр 24 цагаар нээлттэй байдгаараа дэлхий бусад санхүүгийн зах зээлүүдээс ялгаатай. Доорх хүснэгтүүдээс GMT болон EST арилжааны цагуудыг харна уу:
Trading sessions according to GMT (Greenwich Mean Time):
Trading sessions according to EST (Eastern Standard Time):
*Цаг шилжих (урагшилж, хойшлох)-тэй холбоотойгоор арилжааны цаг өөр өөр байж/болж магадгүй.