Friday, July 19, 2019

Форекс арилжааны демо данс нээх заавар

Форекс арилжааны демо данс нээх заавар


Гар утаснаас форекс арилжааны демо данс нээх заавар

Форекс арилжааны демо (сургалтын, туршилтын, дадлагын) дансыг гар утаснаас нээхэд маш амархан буюу хоёрхон минут болдог учраас гар утаснаас форекс арилжааны демо данс нээх зааврыг оруулж байна.

Брокер, платформын талаар ойлголт авахыг хүсвэл "Форексын брокер гэж юу вэ?", "Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ" нийтлэлүүдийг уншина уу.

Ямар брокер сонгохоо мэдэхгүй, ямар нэгэн брокерт бүртгүүлээгүй бол үйлчилгээний нөхцөл  нь уян хатан, ашиглахад хялбар, spreadcommission буюу шимтгэл маш багатай Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер "IC Markets" брокерыг сонгохыг санал болгож байна.
Арилжааны данс нээхдээ платформ дээр нь MetaTrader 4-ийг сонговол зүгээр гэж зөвлөж байна. Учир нь одоогоор ихэнх арилжаачид MetaTrader 4 платформыг ашиглаж байна. Мөн ихэнх брокерууд MetaTrader 4-ийг ашиглахыг санал болгож байна.
Алхам 1. Дэлгэц дээрх MetaTrader 4 icon (дүрс) дээр дарж MetaTrader App-ийг нээнэ (ажиллуулна).
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 2. MetaTrader App-ийг нээж ажиллуулахад дараах байдалтай харагдах ба дэлгэцийн зүүн дээд буланд байгаа цэсэн дээр дарж "Manage accounts" цэсийг гаргаж ирнэ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 3. "Manage accounts" дээр дарж арилжааны данснуудын жагсаалтын хэсэг рүү орно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 4. Арилжааны данснуудын жагсаалтын хэсэг. Одоогоор ганцхан демо дансыг холбосон байна. Арилжааны данс холбох эсвэл шинээр демо данс нээх бол дэлгэцийн баруун дээд буланд байгаа нэмэх (+) товчийг дарна.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 5. Нэмэх (+) товчийг дарахад дараах цонх гарч ирэх ба "OPEN A DEMO ACCOUNT"-ийг сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 6. "OPEN A DEMO ACCOUNT"-ийг сонгоход дараах цонх гарч ирнэ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 7. Find broker буюу хайлтын хэсэг дээр "ICMarkets" гэж бичээд хайвал демо серверүүдийн жагсаалт гарч ирнэ. Аль нэг серверийг сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 8. Энэхүү зааварт ICMarkets-Demo01 серверийг сонголоо. Серверээ сонгоход дараах цонх гарч ирнэ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 9. Personal information (хувийн мэдээлэл) болон Account information (арилжааны демо данс үүсгэх мэдээлэл)-ийг оруулна.

Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно.

Жишээн дээр Account type (дансны төрөл)-ийг ICM_ECN_USD буюу ECN бөгөөд USD данс, Leverage (хөшүүрэг)-ийг 1:200, Deposit (дансны эхлэх мөнгө)-ийг 5000 USD гэж тохирууллаа.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 10. Форекс арилжааны демо данс нээгдсэн байдал.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 11. MetaTrader платформд холбосон форекс арилжааны данснуудын жагсаалт. Одоогоор хоёр демо данс холбосон байна.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 12. За ингээд демо арилжаа хийхэд бэлэн боллоо. Good luck :)