Амжилттай арилжаа хийх үндсүүдийн нэг нь цаг хоорондын шинжилгээ хийх юм. Цаг хоорондын шинжилгээг хийхэд нэг дэлгэц дээр чартуудаа сольж харахад, эсвэл нэг дэлгэц дээр олон чартыг жижгээр харахад хэцүү байдаг. Ялангуяа дэлгэц нь жижиг бөгөөд форексын шинжилгээ, арилжааг эхлэн суралцаж хийж байгаа, платформ, шинжилгээ, чарт унших зэргийг өөрийн болгож амжаагүй хүнд цаг хоорондын хамаарлыг нэг дэлгэц дээр хийх хэцүү байдаг.
Энэхүү зөвлөгөөгөөр MetaTrader 4-ийн чартыг олон дэлгэц дээр харуулах индикатор болон програм хангамжийг танилцуулж байна. Зориулалтын хэрэгсэл (програм)-ийг ашиглавал олон дэлгэц дээр цаг хоорондын шинжилгээ хийхэд амар болно.
IBFX MT4 Tools- Undock MT4 Charts
IBFX Tools бол MetaTrader-ийн скрипт бөгөөд үнэгүй хэрэгсэл юм. MetaTrader-ийн скрипт учраас суулгахад цаг хугацаа бараг орохгүй, ажиллагаа нь хөнгөн, хялбар. Гэвч хөнгөн, хялбар ажиллагаанаас нь үүдсэн дутагдалтай талууд байгаа.
Floating Charts
Floating Charts бол MetaTrader 4-тэй хамтарч ажилладаг MetaTrader 4-ийн чартыг олон дэлгэц дээр харуулах зориулалттай програм хангамж юм. Ихэнх арилжаачид энэ програмыг ашигладаг.
- Floating Charts програмыг татах