Hedge (хедж) гэдэг нь эсрэг ханшийн хөдөлгөөний эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт юм. Ерөнхийдөө hedge нь аюулгүй байдалтай холбоотой арилжааны тэнцвэржүүлэлтийг хийдэг. Currency hedge (валютын хедж) гэдэг нь валютын ханшийн таамаглаж буй, хүлээгдэж буй, гэнэтийн өөрчлөлт, хэлбэлзлээс хамгаалах зорилготой санхүүгийн гэрээ байгуулах үйлдэл юм. Currency hedging-ийг олон улсын хэмжээнд бизнес явуулахад тулгарч буй эрсдэлийг арилгахад санхүүгийн хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид ашигладаг. Hedging-ийг гадаад валютын эрсдэлийн нөлөөг хязгаарладаг даатгалын бодлоготой зүйрлэж болно.
Энгийнээр хэлбэл hedge (hedging) гэдэг нь тухайн хослол дээр байгаа нээлттэй арилжааны эсрэг чиглэлт шинэ арилжаа нээхийг хэлдэг.
Жишээ нь: AUD/USD дээрх Buy арилжаан дээр 0.1 лотоор hedge хийхийн тулд AUD/USD дээр 0.1 лотоор Sell арилжаа нээнэ.
Таны данс ашиглах боломжтой маржин хангалттай байхгүй бол шинэ арилжаа нээж болохгүй. Харин hedge хийхэд нэмэлт маржин шаардагдахгүй.
Hedging-ийг тодорхой зорилгод хүрэхэд чиглэсэн янз бүрийн гэрээг захиалах, худалдан авах замаар хийж болно. Эдгээр зорилтууд нь хэрэглэгчид учрах эрсдэлийн түвшинд суурилж хамгаалалтыг эрэлхийлдэг бөгөөд ирээдүйн ханшийг өөрчлөлтгүйгээр түгжиж хөрвөх чадварыг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг хувь хүнд олгодог.
Hedging нь маш нарийн төвөгтэй үйл ажиллагаатай байж болдог. Энгийнээс маш нарийн төвөгтэй янз бүрийн hedging-ийн арга, механизмууд байдаг. Хамгийн ухаалаг эхний алхам бол hedging-ийн хийх стратегийг боловсруулахдаа гадаад валютын ханшийн болзошгүй нөлөөллийн талаар анхаарч, түүн дээр суурилж зорилгыг тодорхойлж, энэ эсрдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг үнэлэх юм.