Friday, July 19, 2019

Форексын захиалгын төрөл

 Forex Order Types 

Форексын захиалгын төрөл [Forex Order Types]
Market Order/Execution
Market order нь худалдаж авах эсвэл зарах захиалгыг тухайн үеийн (одоогийн) хамгийн сайн  буюу боломжит ханш дээр нээдэг. 

Pending Order
Pending order (Хүлээгдэж буй захиалга) нь хослолын ханш ирээдүйд тодорхой үнэд хүрсэн үед худалдаж авах эсвэл зарах урьдчилсан захиалга.

Limit OrderLimit order нь ханш таны тодорхойлсон орох түвшинг хүрэх (өнгөрсөн) үед хамгийн боломжит ханш дээр биелэгддэг.

Stop-Loss
Stop loss (Алдагдлыг зогсоох) нь нөхцөлт захиалгыг бий болгодог бөгөөд ханш арилжаачны шинжилгээ, таамаглалын эсрэг чиглэлд хөдлөөд тодорхой ханшд хүрсний дараа захиалгыг хааж, цаашдын алдагдлаас буюу том хэмжээний алдагдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл stop loss нь урьдчилж тогтоосон алдагдлын хязгаар юм.

Trailing Stop
Trailing stop нь stop loss-ийн нэг төрөл бөгөөд захиалгыг зогсоох зориулалттай. Trailing stop-ийг захиалгын ханш хэлбэлзэхэд дагаж хөдөлдөг stop loss гэж ойлгож болно. Trailing stop нь stop loss-ийг тогтмол (тодорхой) үнээр тохируулдаггүй бөгөөд урьдчилан тогтоосон тодорхой пипийн зайтайгаар ханшийг дагадаг автомат stop loss гэсэн үг. Ханш зөвхөн trailing stop түвшинд хүрэх үед trailing stop идэвхэждэг. Trailing stop нь арилжаа (захиалга)-аас ашиг олох, олох ашгийг нэмэгдүүлэх зорилготой.

Жишээ: Арилжааг trailing stop 30 гэж тохируулсан бол тухайн цэгээс ханш 30 пип өсөх тутамд stop нь 30 пипээр дээшилж байрлах ба ханш унаад хамгийн сүүлийн stop хүрвэл арилжаа автоматаар хаагдана.

Trailing Stop гэж юу вэ?

Trailing Stop гэж юу вэ?

Trailing Stop гэж юу вэ?

Trailing Stop гэж юу вэ?