Friday, July 19, 2019

Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар

 MetaTrader програмыг эхлүүлэх.

Програмыг дараах 3 аргаар manually-р буюу  гар аргаар эхлүүлж болно.

1. Компьютерийн дэлгэц дээр "MetaTrader 4 IC Markets" гэсэн shortcut буюу icon үүссэн байх ба хулганаараа хурдан хоёр товшиж "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

2. Компьютерийнхээ Start цэсийг доош нь scroll-дож гүйлгэвэл MetaTrader 4 IC Markets -> IC Markets MT4 гэсэн цэс байх ба IC Markets MT4 цэс дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

3. Компьютерийнхээ Start цэсний хайлтын хэсэг дээр "MetaTrader" гэж бичвэл "MetaTrader 4 IC Markets" гэсэн програм гарч ирэх ба түүн дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 3. MetaTrader програмыг анх эхлүүлэхэд дараах байдалтай харагдана.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 4. Холбогдох серверээ сонгох.

Эмэйлээр ирсэн серверийн хаягийг сонгоод "Next" товчийг дарна. Манай жишээгээр бол серверийн хаяг: "ICMarkets-Live14".

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 5. Арилжааны нэвтрэх дансны мэдээллээ оруулах.

"Next" товчийг дарсны дараа "Open an Account" гэсэн цонх гарч ирэх. "Existing trade account"-ийг сонгоод эмэйлээр ирсэн Login (account number) болон Password-ийг оруулаад "Finish" товчийг дарна.

Өөрийнхөө компьютерийг ашиглаж байгаа бөгөөд өөр хүн компьютер дээр чинь суудаггүй бол "Save password"-ийг зөвлөх хэрэгтэй. Дараа MetaTrader платформоо асаахад арилжааны дансны нууц үгийг санасан байх ба шууд арилжааны данс руу нэвтэрч орно.

Нэг зүйлийг хэлэхэд хүмүүс андуураад investor password-оор нэвтэрчхээд захиалга хийж болохгүй байна гээд байдаг. Investor password бол хөрөнгө оруулагчид зоруулсан бөгөөд зөвхөн арилжааны дансны төлөв байдлыг харах зориулалттай нууц үг юм. "Trader's Password, Investor's Password, Phone Password-ийн ялгаа" нийтлэлийг унших.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 6. Хэрэв MetaTrader програмыг анх эхлүүлэхэд "Алхам 2" дээрх сервер сонгох цонх харагдахгүй бол File цэснээс Login to Trade Account-ийг сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Login to Trade Account-ийг сонгоход арилжааны дансны мэдээлэл оруулах жижиг цонх гарч ирэх ба эмэйлээр ирсэн Login (account number) болон Password-ийг оруулаад, эмэйлээр ирсэн холбогдох серверээ сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Серверийн жагсаалтан дотор таны холбогдохыг хүссэн сервер байхгүй бол гараар бичиж өгнө. Манай жишээгээр бол серверийн хаяг: "ICMarkets-Live14"-ийг бичнэ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 7. Арилжааны дансны мэдээллээ оруулаад нэвтрээд ороход дараах байдалтай харагдана.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 8. За ингээд арилжаа хийхэд бэлэн боллоо. Ханш өснө гэж бодож байвал BUY товч дээр дарж худалдаж авах захиалга хийнэ. Ханш унана гэж бодож байвал SELL товч дээр дарж зарах захиалга хийнэ. Мэдээж хэрэг бодох төдийхнөөр шийдэх, хийх зүйл биш!!!
Зураг дээр дарж томоор харна уу.

Зураг дээр дарж томоор харна уу.