MAM (Multi-Account Manager) болон PAMM (Percentage Allocation Management Module) данснууд нь хөрөнгийн (мөнгөний) менежерүүдэд шинэ хөрөнгө оруулалтын сан үүсгэхгүйгээр нэг данснаас/дансаар олон дансыг удирдах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл Meta-Trader 4/5платформын олон данс удирдах (MAM/PAMM) дансны төрлүүд нь мөнгөний менежерүүдэд бусад хөрөнгө оруулагчид (хэрэглэгчид)-ын өмнөөс арилжаа хийх болон нэг интерфейсээр олон дансыг удирдах боломжийг олгодог. Мөн мөнгөний менежерүүд нь Expert Advisors (EAs)-ийг ашиглан олон дансыг удирддаг.
PAMM эсвэл MAM дансны менежерийн гүйцэтгэл (ашиг болон алдагдал) нь удирдаж байгаа данснуудад хуваагдаж хуваарилагддаг. Хэрэглэгчийн удирдуулах данснууд дансны менежерийн үндсэн данстай холбогддог бөгөөд дансны менежерийн хийсэн бүх арилжаа хэрэглэгчийн дансан дээр тохируулсан хувь, хэмжээгээр хийгддэг.
PAMM мастер дансны баланс нь бүх хэрэглэгчийн депозит хийсэн нийт дүнгээр илэрхийлэгдэнэ. Хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангахын тулд, хэрэглэгчид депозит хийсэн дансаа хадгалж үлдэхийн тулд менежерүүд эдгээр данс руу хандах эрхгүй байдаг бөгөөд ямар нэг байдлаар мөнгө татаж чадахгүй. Иймээс хувь хөрөнгө оруулагчид удирдуулж байгаа данс руугаа депозит хийх, данснаасаа мөнгө татах эрхтэй цорын ганц хүн нь юм. Хэдий тийм боловч дансны менежерүүд гэрээний нөхцөлийнхөө дагуу хэрэглэгчийн олсон орлогоос гүйцэтгэлийнхээ шимтгэлийг хэрэглэгчийн данснаас автоматаар татаж авна.

PAMM account (данс) гэж юу вэ?
PAMM данс хуваарилалтын хувь хэмжээний дагуу арилжааны хэмжээг хуваарилдаг менежментийн модультой (боломжтой). Энэ шийдлийг олон форексын брокерууд хөрөнгө оруулагчид болон мөнгөний менежерүүдэд санал болгодог. PAMM дансны хувьд хөрөнгө оруулагчид дансаа нэг эсвэл хэд хэдэн менежерүүдэд тодорхой хувиар хуваарилж болдог.
Менежерийн PAMM данс нь том хэмжээтэй "үндсэн данс" бөгөөд дансны хөрөнгө (капитал) нь дэд данс (sub-accounts)-уудын нийлбэртэй тэнцүү.
Менежерийн арилжаанууд хувь хэмжээний дагуу автоматаар дэд данснууд дээр хийгдэнэ. Жишээ нь: Менежер EUR/USD дээр 100 лотын арилжаа хийвэл арилжаа нь хөрөнгө оруулагчдын дэд данснууд руу мастер дансыг бүрдүүлэхэд оролцож байгаа хувиар жижиг хэсэг болон хуваагдаж хуваарилагдана. Өөрөөр хэлбэл нэг дэд дансны хэмжээ нь мастер (үндсэн) дансны 1%-тай тэнцүү бол энэ дэд дансны арилжааны хэмжээ нь 1 лот (100 лотын 1%) байна.
MAM account (данс) гэж юу вэ?
MAM дансыг MetaQuotes multi-terminal системтэй андуурч ойлгож болохгүй. MetaQuotes multi-terminal систем нь хязгаарлалтуудтай. MAM данс нь PAMM данстай адилаар хувь хуваарилалтын аргыг ашиглах боломжийг олгодог боловч энэ нь хэрэглэгчдийн эрсдэлийн профайл дээр үндэслэн дэд данс бүрийн эрсдэлийг тохируулах болон арилжааг маш уян хатан хуваарилах боломжийг олгодог.
Жишээ нь: Менежер нэг дэд данс бүр дээр хийгдэх арилжааны лотын хэмжээг тодорхойлж арилжааг тогтмол хувиар хуваарилж болно. Энэ тогтмол хуваарилалт нь LAMM (Lot Allocation Management Module) дансыг ашиглаж хийгдэнэ.
Менежер нь үйлчлүүлэгч илүү өндөр эрсдэлийг авахыг байвал дэд дансны хөшүүргийн хэмжээг өөрчилж болно (чадна).