Leverage буюу Хөшүүрэг гэж юу вэ?
Leverage (Хөшүүрэг) нь анхны хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэтэрсэн мөнгөн дүнгээр арилжаа хийх боломжийг олгодог. Энэ боломж нь валютын ханшийн жижиг өөрчлөлтөд хүртэл их хэмжээний ашиг олох боломжийг олгодог. Тиймээс хөшүүргийг ФОРЕКСЫН АЛТАН ХЭРЭГСЭЛ гэдэг.
Өөрөөр хэлбэл хөшүүрэг нь таны форекс арилжаанд зориулж брокероос танд олгож байгаа зээл юм.
Жишээ:
Leverage: 1:100
Хөрөнгө оруулалт $1000 бол $100,000-оор арилжаа хийх боломжийг олгоно. Хөшүүрэг 1:100 гэдэг нь таны хөрөнгө оруулсан $1 тутамд брокер $100-ийн зээл өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл валютын ханшийн 1 pip-ийн өөрчлөлт тутмыг 100-аар үржүүлнэ гэсэн үг.
Хөшүүрэг нь ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг. Эсрэгээр алдагдлыг ч нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл хөшүүрэг хоёр иртэй сэлэм гэсэн үг. Алдагдлыг багасгах шийдэл нь stop loss. Stop loss-гүй арилжаа хийвэл хийвэл хөшүүрэг таны эсрэг ажиллана. Тиймээс арилжаа нээх үедээ заавал stop loss-ийг тохируулж байх хэрэгтэй!
Хөшүүрэг ашиглах үед ашиг олох боломж хязгааргүй. Харин алдагдал анхны хөрөнгө оруулалтаас хэтрэхгүй буюу нэмэлт (нэмж) өрөнд орохгүй.
Хөшүүрэг ашиглаж байгаа үед ихэнх брокерууд таны алдагдал анхны хөрөнгө оруулалтын 70%-тай тэнцүү болбол таны арилжааг автоматаар хаана. Үүнийг margin call гэдэг.
Жишээ нь: Хэрвээ та анх $100-ийн хөрөнгө оруулалт хийсэн бол таны алдагдал $70-той тэнцүү болбол таны арилжааг автоматаар хаана/зогсооно.