Форекс арилжаачныг арилжаа буюу захиалгыг дунджаар ямар хугацаанд гүйцэтгэж байгаагаас нь хамааруулан Форекс арилжаачдыг дараах үндсэн 4 төрлөөр ангилдаг. Та аль төрлийн форекс арилжаачин вэ?
- Scalper
- Day Trader
- Swing Trader
- Position Trader
Scalper-ууд захиалгыг ихэнхдээ цөөн хэдэн секундээс цөөн хэдэн минутын хугацаанд хийдэг. Scalper-ын үндсэн зорилго нь арилжааны идэвхтэй цагаар цөөн пипийн ашигтай олон удаагийн арилжаа хийх юм.
Day trader-үүд ихэвчлэн өдрийн эхэнд арилжаанд оролцдог бөгөөд өдөр дуусахад ашигтай эсвэл ашиггүй байсан ч арилжаагаа хаадаг. Энэ нь day trader-үүдийн хэвшмэл үйл ажиллагаа. Энэ төрлийн арилжаачид дараа өдөр хүртэл арилжаагаа нээлттэй байлгадаггүй.
Swing trader-үүд нь тухай арилжаагаа хэдэн өдрийн турш нээлттэй байлгах сонирхолтой хүмүүс. Энэ төрлийн арилжаачид нь өдрийн турш чартыг хянадаггүй. Учир нь тэд орой бүр зах зээлд шинжилгээ хийхэд хэдэн цагийг зарцуулж арилжааны шийдвэр гаргадаг.
Position trader-үүд нь арилжааг хэдэн долоо хоногоос хэдэн сар, (эсвэл) тэр ч байтугай хэд жилийн турш нээлттэй байлгадаг хүмүүс. Энэ төрлийн арилжаачид зах зээлд шинжилгээ хийхдээ суурь ойлголтууд нь голлох хүчин зүйл болно гэдгийг мэддэг ба тиймээс тэд тэдгээр дээр суурилж арилжааны шийдвэрүүдийг гаргадаг.
Ямар төрлийг сонгох нь чухал биш бөгөөд таны зан чанарт яг тохирсон гэдэгт итгэлтэй байх ёстой гэдэг нь чухал.
Форекс арилжааны хэв маягаа үргэлж өөрчлөх нь асуудалд хүргэдэг бөгөөд гарцаагүй гай зовлонд хүргэх аюултай зам болно.
Гэхдээ хэрэв та scalping хийхийг оролдож байгаа бол энэ нь хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий зардалтай, хат хэрэгтэй гэдгийг 7 хоногийн дараа ойлгоно. Дараа нь үүнийг өөрчлөх буюу өөр төрөл рүү шилжих хангалттай уян хатан байх хэрэгтэй.