Маржин (Margin) гэдэг бол арилжаа нээхэд шаардагдах таны арилжааны дансанд байх байх ёстой мөнгөний хэмжээг илэрхийлсэн нэршил.
Форекст 1:100 хөшүүрэг ашиглаж $1,000-оор $100,000-ийн капиталыг удирдах боломжтой. Тэгвэл $1,000 нь таны нийт маржин юм. Маш товчоор хэлбэл таны депозит хийсэн мөнгийг маржин гэдэг.
Форекст 1:100 хөшүүрэг ашиглаж $1,000-оор $100,000-ийн капиталыг удирдах боломжтой. Тэгвэл $1,000 нь таны нийт маржин юм. Маш товчоор хэлбэл таны депозит хийсэн мөнгийг маржин гэдэг.
Маржин нь арилжаачны дансны суурь валют (ямар валютаар данс нээсэн), хөшүүрэг, арилжааны хэмжээ зэрэг дээр үндэслэгдэж тооцоологдоно.
Маржин нь ихэвчлэн арилжааны дансны үлдэгдэл болон нийт захиалга хэмжээ хоёрыг харьцуулсны хувиар илэрхийлэгдэнэ. Жишээ нь: ихэнх брокерууд 2%, 1%, .5%, .25% маржин шаардлагатай гэж хэлдэг.
Сул/чөлөөтэй (Free) эсвэл боломжит маржин нь MT4/MT5 арилжааны терминал дээр харагддаг.

Маржин дараах байдлаар тооцоологддог:
(Current Market Quote * Volume) / Leverage = $Margin Required
(Current Market Quote * Volume) / Leverage = $Margin Required
Жишээ:
Арилжаачин 1:100 хөшүүрэг ашиглаж EUR/USD дээр 0.1 лот (10,000 нэгж суурь валют)-ын арилжааг 1.4177 зах зээлийн ханшаар нээхийг хүссэн гэе.
Дансны суурь валют нь USD.
(1.4177 * 10,000) / 100 = $141.77 (0.1 лотын арилжаа нээхэд шаардлагатай)
Брокерын шаардсан маржин (margin required - шаардлагатай маржин) дээр үндэслэн таны дансны максимум хөшүүргийг тооцоолж болно.
Хэрвээ брокер 2%-ийн маржин шаарддаг гэвэл таны хөшүүрэг 1:50 байна гэе.
Ихэнх брокерууд дараах хөшүүргүүдийг санал болгодог.
Зарим брокерууд дээрхээс гадна 1:1, 1:10, 1:25, 1:300, 1:500, 1:1000, 1:1200, 1:2000 гэсэн хөшүүргүүдийг санал болгох тохиолдол байдаг.
"Margin"-тай холбоотой бусад нэр томьёог та арилжааны платформ дээрээс харж магадгүй.
Margin required (Шаардлагатай маржин ): Арилжаа нээхэд шаардагдах таны арилжааны дансанд байх байх ёстой мөнгөний хэмжээ бөгөөд хувиар илэрхийлэгддэг.
Account margin (Дансны маржин): Таны арилжааны дансанд байгаа нийт мөнгөний хэмжээ.
Used margin (Ашигласан маржин): Таны одоо байгаа арилжаануудыг нээлттэй байлгахын тулд брокероос түгжсэн мөнгөний хэмжээ.
Энэ мөнгө хэдий таных хэвээрээ байгаа ч та арилжаагаа хааж брокер буцааж өгөх хүртэл та энэ мөнгөнд хүрч болохгүй.
Usable margin (Чөлөөт буюу ашиглах боломжтой маржин): Шинэ арилжаа нээхэд хэрэглэгдэх буюу бэлэн байгаа таны дансан дахь мөнгө.
Margin call: Таны дансан дахь мөнгөний хэмжээ боломжит алдагдлын хэмжээнээс бага болоход бага болоход margin call болно. Өөрөөр хэлбэл таны дансны equity (нээлттэй байгаа арилжааны ашиг/алдагдлын баланс) used margin-аас бага болох үед margin call болно. Margin Call гэж юу вэ?
Margin call болох үед брокер нээлттэй байгаа бүх арилжааг эсвэл зармыг нь зах зээлийн тухайн үеийн ханшаар автоматаар хаана.