Friday, July 19, 2019

TradingView гэж юу вэ?

 TradingView гэж юу вэ?

TradingView бол техник шинжилгээний платформтой, арилжаачид зориулсан вэб үйлчилгээ (web service) болон нийгмийн сүлжээ (social network) юм. Энэ сайт нь 2011 оны 9 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. TradingView нь гишүүнчлэлийн буюу үйлчилгээний төлбөртэй. Мөн хязгаарлагдмал үнэгүй хувилбартай.

TradingView-ийг хөгжүүлэгч компани нь 2013 оны 5 сард Чикагогийн Techstars accelerator (хурдасгуур)-т оролцож хамтрагчаараа Microsoft болон Chicago Mercantile Exchange-ийг зарласан. 2015 оны 7 сард iTech capital болон бусад хөрөнгө оруулагчдаас 3.6 сая долларын хөрөнгө оруулалт авсан.

TradingView нь хөрөнгө оруулагч болон арилжаачин хувь хүнд чиглэсэн.  2016 оны 6 сарын 2-ны байдлаар 175 гаруй орны 500,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд 20 гаруй хэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нээгдсэн цагаас хойш хэрэглэгчид 500,000 илүү арилжааны санаа (trading ideas)-г нийтэлсэн.

Үндсэн чадавх/боломжууд нь үнэт цаас, фьючерс, форексын арилжаа. Түүнчлэн TradingView нь Pine script гэдэг өөрийн скрипт хэлтэй. Мөн скрипт засварлагч (editor)-тай. Энэ скрипт нь хэрэглэгчид техник индикаторууд, арилжааны цонхон дээрх туршлагын талаарх мэдрэмж, харагдах байдлыг өөрчлөн харуулах болон бусад боломжуудыг олгодог.
TradingView гэж юу вэ?

Зарим хүмүүс TradingView-ийг анх сонсож байгаа бол сайн ойлгохгүй байж магадгүй. Жишиж хэлэхэд энэ бол MetaTrader-ээс илүү олон давуу тал, боломжуудтай вэбд суурилсан техник арилжааны платформ гэсэн үг. 


Never Trade Alone Again гэсэн TradingView-ийн гоё уриа байдаг.

TradingView-д бүртгүүлэх