- Аажмаар эхлэх: Хугацааны тухайн агшинд олон арилжаа бүү нээ, олон арилжаатай бүү бай. Цөөн арилжаатай байх нь зөв сонголт. Мөн арилжаа бүрийнхээ хэмжээ/лот дээр анхаарах хэрэгтэй. Ер нь хугацааны тухайн 3-аас олон нээлттэй арилжаа байлгах хэрэггүй. Бүр хэтрүүллээ гэхэд max нь 5.
- Заавал stop loss тохируулах: Хүмүүс ихэвчлэн алдагдлаа хязгаарлахаа мартдаг. Тиймээс удалгүй тоглоомоос гарах хэрэгтэй болдог. Stop loss тохируулах нь ханшийн урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлыг удирдах боломжийг олгодог.
- 1%-ийн дүрэм: Нэг удаагийн арилжаанд дансныхаа 1%-иас илүүг эрсдэлд оруулаад хэрэггүй.
- Төлөвлөгөө дагах: Сайн арилжаачин бүр өөрийн төлөвлөгөөтэй байдаг ба түүнийгээ маш сайн дагаж ажиллахыг хичээдэг. Тийм хүмүүс өдөр тутмын арилжаа хийх, урт хугацааны стратеги сонгох, турших боломжтой. Мөн чөлөөт цагтай байдаг. Тогтвортой, тууштай байх хэрэгтэй!
- Цаг хоорондын хамаарал: Цаг хоорондын хамаарлын хувьд 7 хоногийн чарт нь чиглэл/трендийг ажиглахад, өдрийн болон цагийн чарт нь арилжаа нээх болон хаах сайн цагийг ажиглахад/хайхад ашиглагдана.
- Ашгийг бүү зогсоо: Эхлэн суралцагчдын гаргадаг гол алдаануудын нэг бол удалгүй арилжааг хаах бөгөөд түүнээс болоод ашгийн боломжийг бүрэн ашиглаж чаддаггүй. Ихэнхдээ тэдний эхний бодлоос тренд хамаагүй удаан үргэлжилж магадгүй байдаг.
- Трендийн эсрэг бүү тогло: Трендийн эсрэг хийсэн арилжаанууд ихэнхдээ алдагдлыг бий болгодог. Ашигтай/Чухал трендийг хүлээ, дараа нь алхам хий!
- Эргэлзэж байвал бүү хий: Өөрийн арилжааны шийдвэрт эргэлзэж байвал бүү арилжаанд ор.
- Тренд мөчлөгтэй: Тренд өөрийн хүч болон мөчлөгтэй байдаг. Эхлэн суралцагчид тренд эхэлж байгааг мэддэггүй. Тренд хурдан хөгжүүлэгддэг. Учир нь трендийг арилжаачид дагаж өсгөдөг. Трендийг өөрт ашигтайгаар ашигла!
- Алдагдлыг зогсоо: Амжилтгүй арилжааг удаан хугацааны турш нээлттэй бүү байлга. Амжилтгүй арилжааг хааж өөр арилжаа нээх нь сайн сонголт байдаг.
Friday, July 19, 2019
Форекс арилжааг амжилттай эхлэх 10 зөвлөмж
MAM/PAMM Accounts гэж юу вэ?
MAM (Multi-Account Manager) болон PAMM (Percentage Allocation Management Module) данснууд нь хөрөнгийн (мөнгөний) менежерүүдэд шинэ хөрөнгө оруулалтын сан үүсгэхгүйгээр нэг данснаас/дансаар олон дансыг удирдах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл Meta-Trader 4/5платформын олон данс удирдах (MAM/PAMM) дансны төрлүүд нь мөнгөний менежерүүдэд бусад хөрөнгө оруулагчид (хэрэглэгчид)-ын өмнөөс арилжаа хийх болон нэг интерфейсээр олон дансыг удирдах боломжийг олгодог. Мөн мөнгөний менежерүүд нь Expert Advisors (EAs)-ийг ашиглан олон дансыг удирддаг.
PAMM эсвэл MAM дансны менежерийн гүйцэтгэл (ашиг болон алдагдал) нь удирдаж байгаа данснуудад хуваагдаж хуваарилагддаг. Хэрэглэгчийн удирдуулах данснууд дансны менежерийн үндсэн данстай холбогддог бөгөөд дансны менежерийн хийсэн бүх арилжаа хэрэглэгчийн дансан дээр тохируулсан хувь, хэмжээгээр хийгддэг.
PAMM мастер дансны баланс нь бүх хэрэглэгчийн депозит хийсэн нийт дүнгээр илэрхийлэгдэнэ. Хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангахын тулд, хэрэглэгчид депозит хийсэн дансаа хадгалж үлдэхийн тулд менежерүүд эдгээр данс руу хандах эрхгүй байдаг бөгөөд ямар нэг байдлаар мөнгө татаж чадахгүй. Иймээс хувь хөрөнгө оруулагчид удирдуулж байгаа данс руугаа депозит хийх, данснаасаа мөнгө татах эрхтэй цорын ганц хүн нь юм. Хэдий тийм боловч дансны менежерүүд гэрээний нөхцөлийнхөө дагуу хэрэглэгчийн олсон орлогоос гүйцэтгэлийнхээ шимтгэлийг хэрэглэгчийн данснаас автоматаар татаж авна.
PAMM эсвэл MAM дансны менежерийн гүйцэтгэл (ашиг болон алдагдал) нь удирдаж байгаа данснуудад хуваагдаж хуваарилагддаг. Хэрэглэгчийн удирдуулах данснууд дансны менежерийн үндсэн данстай холбогддог бөгөөд дансны менежерийн хийсэн бүх арилжаа хэрэглэгчийн дансан дээр тохируулсан хувь, хэмжээгээр хийгддэг.
PAMM мастер дансны баланс нь бүх хэрэглэгчийн депозит хийсэн нийт дүнгээр илэрхийлэгдэнэ. Хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангахын тулд, хэрэглэгчид депозит хийсэн дансаа хадгалж үлдэхийн тулд менежерүүд эдгээр данс руу хандах эрхгүй байдаг бөгөөд ямар нэг байдлаар мөнгө татаж чадахгүй. Иймээс хувь хөрөнгө оруулагчид удирдуулж байгаа данс руугаа депозит хийх, данснаасаа мөнгө татах эрхтэй цорын ганц хүн нь юм. Хэдий тийм боловч дансны менежерүүд гэрээний нөхцөлийнхөө дагуу хэрэглэгчийн олсон орлогоос гүйцэтгэлийнхээ шимтгэлийг хэрэглэгчийн данснаас автоматаар татаж авна.
PAMM account (данс) гэж юу вэ?
PAMM данс хуваарилалтын хувь хэмжээний дагуу арилжааны хэмжээг хуваарилдаг менежментийн модультой (боломжтой). Энэ шийдлийг олон форексын брокерууд хөрөнгө оруулагчид болон мөнгөний менежерүүдэд санал болгодог. PAMM дансны хувьд хөрөнгө оруулагчид дансаа нэг эсвэл хэд хэдэн менежерүүдэд тодорхой хувиар хуваарилж болдог.
Менежерийн PAMM данс нь том хэмжээтэй "үндсэн данс" бөгөөд дансны хөрөнгө (капитал) нь дэд данс (sub-accounts)-уудын нийлбэртэй тэнцүү.
Менежерийн арилжаанууд хувь хэмжээний дагуу автоматаар дэд данснууд дээр хийгдэнэ. Жишээ нь: Менежер EUR/USD дээр 100 лотын арилжаа хийвэл арилжаа нь хөрөнгө оруулагчдын дэд данснууд руу мастер дансыг бүрдүүлэхэд оролцож байгаа хувиар жижиг хэсэг болон хуваагдаж хуваарилагдана. Өөрөөр хэлбэл нэг дэд дансны хэмжээ нь мастер (үндсэн) дансны 1%-тай тэнцүү бол энэ дэд дансны арилжааны хэмжээ нь 1 лот (100 лотын 1%) байна.
MAM account (данс) гэж юу вэ?
MAM дансыг MetaQuotes multi-terminal системтэй андуурч ойлгож болохгүй. MetaQuotes multi-terminal систем нь хязгаарлалтуудтай. MAM данс нь PAMM данстай адилаар хувь хуваарилалтын аргыг ашиглах боломжийг олгодог боловч энэ нь хэрэглэгчдийн эрсдэлийн профайл дээр үндэслэн дэд данс бүрийн эрсдэлийг тохируулах болон арилжааг маш уян хатан хуваарилах боломжийг олгодог.
Жишээ нь: Менежер нэг дэд данс бүр дээр хийгдэх арилжааны лотын хэмжээг тодорхойлж арилжааг тогтмол хувиар хуваарилж болно. Энэ тогтмол хуваарилалт нь LAMM (Lot Allocation Management Module) дансыг ашиглаж хийгдэнэ.
Менежер нь үйлчлүүлэгч илүү өндөр эрсдэлийг авахыг байвал дэд дансны хөшүүргийн хэмжээг өөрчилж болно (чадна).
International Bank Wire Transfer гэж юу вэ?
Банкны Электрон Шилжүүлэг (wire transfer, bank transfer, credit transfer) бол нэг хүн эсвэл аж ахуйн нэгжээс нөгөө хүн эсвэл аж ахуйн нэгж рүү мөнгө шилжүүлэх электрон шилжүүлгийн арга юм. Wire transfer нь нэг банкны данснаас нөгөө банкны данс руу эсвэл шууд касс (cash office)-аар бэлэн мөнгөний шилжүүлгийг хийдэг.
Ялгаатай wire transfer системүүд болон операторууд нь шилжүүлгийн төрөл, гүйлгээний дүн, шимтгэл, шимтгэлийг төлөх хэлбэр, шуурхай байдал зэргээрээ ялгаатай шилжүүлгийн төрөл бүрийн боломжуудыг санал болгодог.
Шилжүүлгийн төрлийг ерөнхийд нь хоёр ангилдаг.
- Шуурхай буюу нэн яаралтай бөгөөд буцаагдах боломжгүй (immediate "real-time" and final "irrevocable" settlement).
- Хугацаанд суурилсан буюу тогтмол цагийн мөчлөгтэй (periodic basis).
Шуурхай төлбөр тооцооны системүүд нь өндөр мөнгөн дүнтэй, цаг алдалгүй хийх ёстой гүйлгээнүүдийг гүйцэтгэх хандлагатай байдаг бөгөөд мөн гүйлгээний шимтгэл нь өндөр, гүйлгээний хэмжээ нь бага байх хандлагатай байдаг. Шуурхай төлбөр тооцооны процесс нь бага цаг хугацаа шаарддаг бөгөөд энэ нь шилжүүлгийн үед үүсэх валютын ханшийн хэлбэлзлээс сэргийлдэг.
Хугацаанд суурилсан гэдэг нь шилжүүлгүүдийг цуглуулж байгаад тодорхой хугацаанд (жишээ нь: өглөө бүрийн 10 цагт, лхагва гариг бүрт, өдөрт 3 удаа (өглөө, өдөр, орой ажил тарахаас өмнө)) гүйцэтгэдэг. Хугацаанд суурилсан шилжүүлэг нь нэн яаралтай биш учраас шилжүүлгийн шимтгэл хямд байдаг.
Түүх
Анхны өргөн хэрэглээний wire transfer үйлчилгээг 1872 онд Western Union цахилгаан холбооны сүлжээнд суурилан гаргасан. Илгээгч нь цахилгаан холбооны аль нэг салбарт илгээх мөнгөө өгвөл оператор мөнгийг нөгөө салбар руу мессеж (шилжүүлгийн мэдээлэл болон нууц үг) дамжуулна. Мөнгийг хүлээн авагчид олгохдоо нууц үг ашигладаг. Энэхүү үйлчилгээ 1877 он гэхэд жил бүр бараг $2.5 саяыг шилжүүлдэг болсон. Учир нь wire transfer-үүд цахилгаан холбооны сүлжээ буюу цахилгаан шууданг ашигладаг болсон. Цахилгаан шууданг одоог хүртэл ямар улсууд ашигладаг. Гэвч электрон дамжуулгын илүү дэвшилтэд сүлжээг ашигладаг болсон.
Bank Wire Transfer хийгдэх процесс буюу үйл ажиллагаа
Bank wire transfer нь дараах байдлаар хийгддэг:
- Хувь хүн эсвэл байгууллага шилжүүлэг хийхээр банк руу хандахад банк шилжүүлгийг гүйцэтгэх захиалгыг өгдөг (хийдэг). IBAN эсвэл BIC кодоор нь банк мөнгийг хааш нь шилжүүлэхийг мэддэг.
- Илгээгч банк нь аюулгүй систем (жишээ нь: SWIFT эсвэл Fedwire) ашиглан хүлээн авагч банк руу өгөгдсөн зааврын дагуу төлбөрийг гүйцэтгэхийг хүсэж мессеж илгээдэг.
- Мессеж нь төлбөр тооцооны зааврыг агуулдаг. Бодит шилжүүлэг нь шууд хийгддэггүй. Шилжүүлэгчийн данснаас хүлээн авагчийн дансанд мөнгө орохын тулд хэдэн цаг эсвэл хэдэн өдөр болж магадгүй.
- Хамтарсан буюу мөнгө шилжүүлэгч болон хүлээн авагч банкнууд хоорондоо харилцан данстай байх ёстой эсвэл төлбөрийг харилцан данстай банк руу буюу дамжуулагч дундын банк (correspondent bank) руу илгээж эцсийн хүлээн авагчид хүргэж өгнө.
Банкнууд илгээгчээс эсвэл/болон хүлээн авагчаас үйлчилгээний төлбөрийг авдаг. Ихэвчлэн илгээгч банк шилжүүлж байгаа мөнгөнөөс тусдаа хураамж авдаг. Үүний дараа хүлээн авагч болон зуучлагч дундын банкнууд шилжүүлсэн мөнгөнөөс шилжүүлгийн төлбөрийг суутгаж авдаг. Тиймээс хүлээн авагч нь илгээгчийн илгээсэн мөнгөнөөс бага мөнгө хүлээн авах магадлалтай.
Жишээ: Та Монголоос Өмнөд Америкийн жижиг банк руу $1000 шилжүүллээ гэе. Монголын банк Өмнөд Америкийн жижиг банктай харилцан дансгүй бол дундын зуучлагч/дамжуулагч банк (correspondent bank) руу илгээнэ. Correspondent bank нь Өмнөд Америкийн жижиг банктай харилцан дансгүй бол дахиад дундын зуучлагч банк руу илгээнэ. Гэх мэтчилэнгээр 4 банк дамжсан бөгөөд нэг банкны шилжүүлгийн төлбөр $25 гэвэл хүлээн авагч $900 хүлээн авна. Илгээгчийн төлсөн гүйлгээний хураамжийг мөн $25 гэе. Тэгвэл нийт шилжүүлгийн төлбөр $25 + 4 * $25 = $125 болно. Жич: Энэ бол зөвхөн жишээ шүү.
Жишээ: Та Монголоос Өмнөд Америкийн жижиг банк руу $1000 шилжүүллээ гэе. Монголын банк Өмнөд Америкийн жижиг банктай харилцан дансгүй бол дундын зуучлагч/дамжуулагч банк (correspondent bank) руу илгээнэ. Correspondent bank нь Өмнөд Америкийн жижиг банктай харилцан дансгүй бол дахиад дундын зуучлагч банк руу илгээнэ. Гэх мэтчилэнгээр 4 банк дамжсан бөгөөд нэг банкны шилжүүлгийн төлбөр $25 гэвэл хүлээн авагч $900 хүлээн авна. Илгээгчийн төлсөн гүйлгээний хураамжийг мөн $25 гэе. Тэгвэл нийт шилжүүлгийн төлбөр $25 + 4 * $25 = $125 болно. Жич: Энэ бол зөвхөн жишээ шүү.
Дүрэм журам болон Шилжүүлгийн хураамж
2009 оноос хойш Европын Холбооны № 924/2009 журмаар Европын Холбоонд хил дамнасан төлбөрийг зохицуулж байгаа. Шинэ журам Article 1 (q.v., Ref.4)-д Single Euro Payments Area (SEPA) доторх IBAN/BIC шилжүүлэг ямар ч валютаар шилжүүлсэн улс дамнасан шилжүүлгээс бага зардалтай байх ёстой гэж заасан. Шилжүүлгийн хураамж нь Евро байх ёстой. Харин хүлээн авагч банк нь валют солих хураамжийг орон нутгийн валютаар авч болно гэж заасан.
Үүнээс өмнө 2002 оны Европын Холбооны банкны хураамжийг бууруулах журмаар Европын Холбооны гишүүн орнуудын хооронд орон нутгийн түвшинд хүртэл төлбөрийг еврогоор хураах ёстой байсан бөгөөд үр дүнд нь Евро бүсэд электрон шилжүүлгийн хураамж маш бага (байхгүй) болсон. 2005 онд Исланд, Лихтенштейн, Норвеги улсууд Европын Холбооны электрон шилжүүлгийн журамд нэгдсэн. Гэсэн хэдий энэ журам Европын 32 улсаас тогтсон Single Euro Payments Area (SEPA)-аар хүчингүй болсон.
АНУ-ын хувьд дотоодын wire transfer нь Federal Regulation J болон Uniform Commercial Code-ын Article 4A-р зохицуулагддаг. АНУ-ын wire transfer-ууд өртөг өндөртэй байдаг. 2016 онд хамгийн том 15 жижиглэнгийн банкны дотоодын шилжүүлгийн илгээгч талын хураамж дунджаар $25 байсан. Дотоодын шилжүүлгийн хүлээн авагч талын хураамж ойролцоогоор $0 (үнэгүй)-оос $15-ын хооронд жигд байсан.
Аюулгүй байдал
Банкнаас банканд wire transfer хийхэд данс эзэмшигч бүр баталгаажсан байх ёстой. Шилжүүлгийг буцаах магадлал багатай хэдий ч буцаах боломжтой. Wire transfer-т агуулагдсан мэдээл нь шифрлэгдсэн харилцааны аргаар (хэрэгслээр) аюулгүй дамжуулагддаг. Bank wire transfers-ийн үнэ нь банк болон түүний байршлаас хамаараад маш ялгаатай байдаг. Зарим оронд үйлчилгээтэй холбоотой хураамж нь өртөг өндөртэй байж болно.
Wire transfer нь касс (cash office)-аар хийгддэг ба гүйлгээн дээр салбарын тодорхой мэдээлэл байхгүй байх хандлагатай байдаг. Wire transfer нь бие биендээ итгэсэн хүмүүсийн хоорондох шилжүүлгийг хийх зориулалттай. Кассаар хүлээн авсан wire-аар илгээх мөнгийг үл мэдэгдэх (тодорхойгүй) хүн рүү илгээх нь аюултай. Учир нь мөнгийг хүлээн авсан этгээд нь төлбөрийг хүлээж аваад төлбөрийнхөө төлөө амласан бараа эсвэл үйлчилгээгээ үзүүлэхгүй зүгээр л алга болно. Энэ залилан нь ихэвчлэн Western Union-оор хийгддэг бөгөөд 419 залилан гэж нэрлэдэг.
АНУ-тай холбоотой Олон улсын шилжүүлэгт Гадаад Хөрөнгийг Удирдах Газар (Office of Foreign Assets Control (OFAC)) хяналт тавьдаг. Энэхүү байгууллага нь АНУ-ын Холбооны засгийн газрын дүрэм журмууд болон улс төрийн байр суурийн дагуу мөнгө нь террорист бүлэг эсвэл АНУ-ын эдийн засгийн хоригт орсон улс эсвэл байгууллага руу шилжүүлэгдэж байгаа эсэх дээр wire transfer-ийн тект мэдээлэл үндэслэн хяналт тавьдаг. Хэрвээ мөнгийг илгээж байгаа болон хүлээн авч байгаа санхүүгийн институтийн аль нэг нь сэжигтэй бол шилжүүлгийг блоколж, мөнгийг царцаадаг.
SWIFT буюу IBAN wire transfer нь эмзэг байдлаас бүрэн ангид байх боломжгүй. Wire transfer-ийг зуучлагч (дамжуулагч) дундын банк бүр нь данс эзэмшигчийн мэдээлэл болон зөвшөөрөлгүйгээр шилжүүлж байгаа мөнгөнөөс шууд хураамж авах боломжтой байдаг. Олон оронд энэхүү үйл ажиллагаанаас хэрэглэгчийг хамгаалах хууль болон арга байдаггүй.
SWIFT буюу IBAN wire transfer нь эмзэг байдлаас бүрэн ангид байх боломжгүй. Wire transfer-ийг зуучлагч (дамжуулагч) дундын банк бүр нь данс эзэмшигчийн мэдээлэл болон зөвшөөрөлгүйгээр шилжүүлж байгаа мөнгөнөөс шууд хураамж авах боломжтой байдаг. Олон оронд энэхүү үйл ажиллагаанаас хэрэглэгчийг хамгаалах хууль болон арга байдаггүй.
Илгээгч банкийг S, хүлээн авагчийг R, дамжуулагч банкнуудыг I1, I2, I3 гэе. Хэрэглэгч нь зөвхөн S болон/эсвэл R банктай гэрээтэй байж болно. Тэгвэл I1, I2, I3 банкнууд нь хэрэглэгчийн ямар нэгэн шууд зөвшөөрөлгүйгээр wire transfer-ээс мөнгө авах буюу хураамж авах боломжтой байдаг (ихэвчлэн авдаг). R банканд шилжүүлсэн дүнгээс бага мөнгө ирэхэд хэрэглэгчид гайхах тохиолдол байдаг. Чекээр шилжүүлсэн төлбөрийн хэмжээ нь бүрэн баталгаатай бөгөөд ямар нэгэн хураамжийг зөвхөн эцсийн хүлээн авагч нь төлдгөөрөө wire transfer-ээс ялгаатай.
Дээрх дундын банкны асуудлаас болоод Европын Холбоо нь шилжүүлсэн мөнгөн дүнгээс, тэр ч байтугай Атлантын далайн цаадах шилжүүлгийн мөнгөн дүнгээс Европын дундын дамжуулагч банкнууд хураамж авахыг хориглож хэсэгчилсэн хамгаалалтыг санал болгодог. Шилжүүлгийн хураамж байхгүй гэдэг хэдий ч дараах нийтлэг практик Европын фирмүүдэд хэвээр байна. Шилжүүлгийн дараа фирмүүд банктай холбоо барьж хэрэглэгчийн данснаас нөхөн төлбөр болгож unpublished fee (хураамж)-ийг авдаг. Жишээ нь: CMC Markets энэ бодлогыг Natwest-тэй хамтран хэрэгжүүлдэг.
Wire Transfer хийх аргууд
1. Жижиг мөнгөн гуйвуулга (Retail money transfers)
Wire transfer-ийг санал болгодог хамгийн том компаниудын нэг нь Western Union. Western Union нь хувь хүмүүсийг эсвэл ямар нэгэн санхүүгийн институтийг Western Union-нд дансгүйгээр Western Union-оор мөнгө шилжүүлэх болон хүлээн авах боломжийг олгодог. Мөнгө угаахтай холбоотойгоор хяналт ихэссэн, түүнчлэн террорист бүлгүүд энэхүү үйлчилгээг ашиглаж байгаа талаарх анхааруулга, ялангуяа 2001 оны 9-р сарын 11-нд болсон халдлага зэргээс шалтгаалан сүүлийн жилүүдэд Western Union шилжүүлгийн талаарх анхааруулга болон маргаан ихэссэн. Western Union илгээгч болон хүлээн авагчийн талаарх мэдээллийг авдаг. Гэсэн хэдий ч хүлээн авагч нь биеийн байцаалтаа үзүүлэх шаардлагагүй байдаг учраас зарим шилжүүлгүүд үндсэндээ нэргүйгээр нууцлагдмал (anonymously) хийгдэж байна.
Энэ зах зээлийн Western Union-той төстэй бусад компаниуд: ACE Money Transfer, RIA Financial Services, MoneyGram, VFX Financial PLC (Европынх), LCC Money Transfer (Европынх), Azimo, Dwolla, TransferGo, TransferWise.
Хэрэглэгч болон бизнесийн мөнгийг олон улсад шилжүүлэх өөр нэг сонголт бол олон улсын мөнгө гүйлгээг хийх тусгай зуучлагч байгууллага (specialised brokerage houses)-ыг ашиглах юм. Эдгээр зуучлагч байгууллагуудын ихэнх нь банктай харьцуулахад илүү сайн солилцооны ханшаар буюу харьцангуй хямд ханшаар мөнгийг шилжүүлдэг. Тиймээс 4 хүртэлх хувийг хэмнэх боломжтой. Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид нь Spot Contracts, Forward Contracts, Limit Orders зэрэгтэй төстэй валют солилцооны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Ганц иймэрхүү үйлчилгээ үзүүлэгчид ч биш бусдыг нь ч гэсэн засгийн газрын холбогдох байгууллагууд зохицуулдаггүй. Жишээлбэл, Их Британид ийм компаниуд Санхүүгийн Зохицуулах Газар (Financial Conduct Authority (FCA))-аас зохицуулагддаг боловч бүгдийг нь (FCA) хянадаггүй. Австралийн Үнэт Цаас, Хөрөнгө Оруулалтын Комисс (Australian Securities and Investments Commission (ASIC)), Канадын Санхүүгийн Ажиллагааны Тайлан Шинжилгээний Төв (Financial Transactions Reports Analysis Centre of Canada (FINTRAC)), Хонконгийн Гааль (Customs), Хятадын Онцгой татварын газар (Excise Department), Их Британийн Санхүүгийн Зохицуулах Хороо (Financial Conduct Authority (FCA)) зэрэг зохицуулагч байгууллагууд байдаг.
2. International буюу Олон улсын мөнгөн гуйвуулга
Олон улсын ихэнх шилжүүлэг SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication)-ээр хийгддэг. 1974 онд долоон олон улсын банк хамтран санхүүгийн мессежийг хялбар илгээх глобал сүлжээг үүсгэх зорилгоор хамтын ажиллагаан нийгэмлэгийг байгуулсан. Энэхүү мессежийг банкнууд санхүүгийн институтүүд-ийн хоорондох мөнгө гүйлгээг хийхэд солилцооны өгөгдөл болгож ашигладаг. SWIFT-ийн төв байр нь Бельгийн Брюссель хотын захад La Hulpe-д байдаг.
Мөн түүнчлэн SWIFT нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас зөвшөөрөгдсөн санхүүгийн мессежийн стандартыг сайжруулах болон бий болгох олон улсын стандартын байгууллага юм.
Санхүүгийн байгууллага бүрд ISO 9362 код оноосон байдаг бөгөөд энэхүү кодыг Bank Identifier Code (BIC) буюу SWIFT код гэдэг. Энэхүү код нь ердийн 8 тэмдэгтийн урттай байдаг. Жишээлбэл: Deutsche Bank нь олон улсын банк бөгөөд түүний төв байр нь Германы Франкфуртад байдаг. Deutsche Bank-ны SWIFT код нь DEUTDEFF юм.
- DEUT нь Deutsche Bank-ыг
- DE нь Герман улсыг
- FF нь Frankfurt хотыг тус тус илэрхийлнэ.
Монголын банкнуудын SWIFT кодыг дараах линкээс хараарай http://www.theswiftcodes.com/mongolia/
Мөн түүнчлэн Европын банкнууд Европын Холбоон дотор болон Швейцар улс дотор гүйлгээ хийхдээ International Bank Account Number (IBAN)-ыг ашиглаж байна.
Банкан дээр очиж SWIFT-ээр мөнгө шилжүүлэхэд дараахтай төстэй маягт бөглөдөг.
Онлайнаар SWIFT-ээр мөнгө шилжүүлэхэд дараахтай төстэй форм бөглөдөг.
Банкан дээр очиж SWIFT-ээр мөнгө шилжүүлэхэд дараахтай төстэй маягт бөглөдөг.
Зураг дээр дарж томоор харна уу.
Онлайнаар SWIFT-ээр мөнгө шилжүүлэхэд дараахтай төстэй форм бөглөдөг.
Зураг дээр дарж томоор харна уу.
2.1 International prepaid cards (Олон улсын урьдчилсан төлбөрт карт)
International prepaid cards нь мөнгө шилжүүлэх өөр нэг арга юм. Компаниуд нь дэлхий даяарх ажилчид болон үйлчлүүлэгчдэдээ зориулан төлбөрийн дебит картыг гаргаж болдог. Дебит карт (debit card)-ыг хүлээн авагчдад банкны данс шаардлагагүй бөгөөд энэхүү дебит картыг онлайнаар эсвэл зөвшөөрөгдсөн ПОС (POS - point-of-sale) машинууд дээр болон АТМ-ээс тухайн ATM-ийн валютаар мөнгө авах буюу withdrawal зэрэгт ашиглах боломжтой.
3. Америкийн Нэгдсэн Улс
АНУ-ын банкнууд SWIFT-ийг ашиглан бусад улсын банкнуудад төлбөр тооцоо хийгдсэн гэдгийг мэдэгдэх мессежийг илгээдэг. Харин АНУ-ын банкнууд бодит шилжүүлгийг хийхдээ CHIPS эсвэл Fedwire системийг ашигладаг.
Дотоодын банк хоорондын шилжүүлэг нь Холбооны Нөөцийн Систем (Federal Reserve System)-ийг ашиглан Fedwire системээр дамжин хийгддэг. Federal Reserve System нь банк бүрд давтагдахгүй ABA routing transit number-ийг оноож өгдөг.
Бусад электрон шилжүүлэг (Other electronic transfers)
Электрон шилжүүлгийн бусад хэлбэрт жишээ нь electronic funds transfer system (EFTS) орно. Энэ систем нь нэг хүний данснаас өгөгдсөн банкны дансны дугаар болон чиглүүлэх мэдээлэл (routing information)-ийг ашиглаж нөгөө хүн рүү мөнгө шилжүүлдэг. Мөн энэ систем нь банкны онлайн билл төлбөрийн үйлчилгээгээр дамжуулан зарим төлбөрийг төлөхөд ашиглагддаг. EFTS transfers болон wire transfers хоёр нь хууль эрх зүйн байдлаараа гол ялгаатай. EFTS payment бол үндсэндээ электрон хувийн чек. Харин wire transfer бол банкны электрон чектэй илүү төстэй.
EFTS transfers-ийг ихэвчлэн "ACH transfers" гэж нэрлэдэг. Учир нь Automated Clearing Houses-аар дамжуулан шилжүүлгийг хийдэг.
ACH transfers-ийн wire transfer-ээс ялгагдах хамгийн чухал ялгаа бол шилжүүлгийг хүлээн авагч эхлүүлэх (санаачлах) боломжтой байдал ба мэдээж хэрэг хязгаарлалтууд байдаг. Хүмүүс EFTS-ийг ихэвчлэн нийтийн аж ахуйн (цахилгаан, халаалт, ус) компанийн төлбөрийг автоматаар төлөхөд ашигладаг.
International bank wire transfer буюу SWIFT-ээр хэрхэн шилжүүлэг хийх вэ?
SWIFT-ээр мөнгө шилжүүлэх болон хүлээн авах процесс нь адилхан. Жишээлбэл: SWIFT-ээр форексын брокер руу мөнгө шилжүүлэх (deposit хийх) болон брокероос мөнгө татахад (withdrawal хийхэд) бөглөх анкет нь адилхан."Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд" нийтлэлийг унших.
Bank wire transfer буюу SWIFT шилжүүлгийн хураамж нь дунджаар $20 байдаг.
Олон улсын мөнгөн гуйвуулгыг bank wire transfer-ээр хийхэд deposit болон withdrawal-ийн хугацаа буюу мөнгө очих болон хүлээн авах хугацаа ажлын 2-5 хоног, дунджаар ажлын 3 хоног байна.
SWIFT-ээр мөнгө шилжүүлэхийн тулд мөнгө хүлээн авах эсвэл хүлээн авах дансны мэдээлэл (эзэмшигч, ), банкны мэдээлэл (), шаардлагатай тохиолдолд буюу шаардлагатай гэж үзвэл зуучлагч банкны мэдээлэл ()-ийг мэдэж байх ёстой.
Зураг дээр дарж томоор харна уу.
Дээрх анкет буюу XM брокероос withdrawal хийх маягтын талбаруудын тайлбар.
Bank wire transfer-ээр буюу SWIFT-ээр мөнгө шилжүүлэхэд маягт дээр хүлээн авагчийн хувийн болон дансны мэдээлэл, хүлээн авагч банкны мэдээлэл, шаардлагатай гэсэн тохиолдолд дундын дамжуулагч (Correspondent/Intermediary Bank) банкны мэдээлэл, бусад мэдээлэл гэсэн 4 бүлэг мэдээллийг бөглөх шаардлагатай байдаг. Маягт дээр бүх мэдээллийг англи үсгээр бичнэ. Овог нэрийг иргэний үнэмлэх эсвэл паспорт дээр англиар яаж бичигдсэн байна яг тийм байдлаар бичих хэрэгтэй. SWIFT-ийн дүрмээр хүлээн авагчийн мэдээлэл дээр нэг үсэг зөрөхөд л шилжүүлэг буцаагдах ёстой. Жишээ нь: Банкан дээрх данс эзэмшигчийн нэр Dashzeveg Galbadrakh байхад Wire Transfer-ийн маягт дээр Dashzeveg Galbadrah гээд kh-ийн k үсгийг орхиод бичихэд л хүлээн авагчийн мэдээлэл буруу гээд шилжүүлэг буцаагдах өндөр магадлалтай!!!
Beneficiary буюу хүлээн авагчийн хувийн болон дансны мэдээлэл
- Beneficiary's Full Name (Хүлээн авагчийн овог нэр эсвэл нэр овог):
- Beneficiary's Address (Хүлээн авагчийн хаяг): 1-1, 15th khoroo, Bayanzurkh district, Ulaanbaatar, Mongolia
- Beneficiary's Account Number/IBAN (Хүлээн авагчийн дансны дугаар): 123456789
- Bank Name (Банкны нэр): Golomt bank of Mongolia
- Swift Code (SWIFT код): GLMTMNUB
- Bank Address (Банкны хаяг): Head Office of Golomt Bank, D.Sukhbaatar Square 5, P.O.Box 22, Ulaanbaatar 15160, Mongolia
- Branch Name (Салбарын нэр): Sansar business center
- Branch Code (Салбарын код): 120
Bank Name, Swift Code, Bank Address-ийг банкныхаа вэб сайтаас эсвэл лавлах руу нь залгаад авч болно.
Branch Name, Branch Code-ийг тухайн салбар дээр нь очоод эсвэл лавлах руу нь залгаад авч болно.
- Bank Name:
- Swift Code:
- Bank Address:
- Branch Name:
- Branch Code:
Correspondent/Intermediary Bank-ны мэдээллийг бөглөх нь Beneficiary Bank-ныхтай адилхан буюу ялгаагүй л банкны мэдээлэл. Шаардлагатай гэсэн тохиолдолд л Correspondent/Intermediary Bank-ны мэдээллийг бөглөдөг.
Бусад мэдээлэл
- Withdrawal or Deposit Amount (Withdrawal эсвэл Deposit хийх мөнгөний хэмжээ): $1000
- Additional Notes (Нэмэлт тайлбар):
XM брокероос withdrawal хийх маягтыг бөглөсөн байдал
Зураг дээр дарж томоор харна уу.
Монголын банкнуудын SWIFT кодыг дараах линкээс хараарай http://www.theswiftcodes.com/mongolia/
Эсвэл SWIFT кодыг тухайн банкныхаа вэб сайт, интернет банк, мобайл банк дээрээс эсвэл лавлах руу нь залгаад авч болно.
Ихэнх брокерууд withdrawal хийх анкетаа бөглөөд OК (Withdraw) товчийг дарахад эмэйлээр баталгаажуулах линк илгээдэг. Тухайн баталгаажуулах линк дээр дарж withdrawal-ийг баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол таны withdrawal хийгдэхгүй бөгөөд хүлээгдэж буй төлөвт байсаар л байна. Эсвэл хэд хоногийн (тодорхой хугацааны) дараа автоматаар цуцлагдана.
Та бүхнийг international bank wire transfer-ийн талаар ойлголттой болсон гэж найдаж байна.Эсвэл SWIFT кодыг тухайн банкныхаа вэб сайт, интернет банк, мобайл банк дээрээс эсвэл лавлах руу нь залгаад авч болно.
Ихэнх брокерууд withdrawal хийх анкетаа бөглөөд OК (Withdraw) товчийг дарахад эмэйлээр баталгаажуулах линк илгээдэг. Тухайн баталгаажуулах линк дээр дарж withdrawal-ийг баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол таны withdrawal хийгдэхгүй бөгөөд хүлээгдэж буй төлөвт байсаар л байна. Эсвэл хэд хоногийн (тодорхой хугацааны) дараа автоматаар цуцлагдана.
Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд
Форексын данс руугаа депозит (мөнгө) хийж чадахгүй байна, депозит хийхээр declined by issuing bank гэсэн алдаа заагаад байна, withdrawal хийж (мөнгө татаж) чадахгүй байна гэсэн асуудлууд нэлээд олон хүмүүст тулгарч байдаг.
Дээрхтэй холбоотой асуудлуудыг доор сийрүүлэв.
Нэр томьёо
- Deposit (Fund, Депозит) гэж юу вэ? - Deposit (Fund, Депозит) гэдэг нь форекс арилжааны данс руугаа мөнгө хийх.
- Withdrawal гэж юу вэ? - Withdrawal гэдэг нь форекс арилжааны данснаасаа мөнгө татах.
Интернетээр худалдан авалт хийх, төлбөр төлөх, форекс арилжааны дансандаа мөнгө хийх зэрэг нь мөн чанарын хувьд нэг зүйл. Өөрөөр хэлбэл интернетээр худалдан авалт хийх, төлбөр төлөх буюу интернетээр гүйлгээ хийх үйл ажиллагаа юм.
Карт ашиглан интернетээр худалдан авалт хийх буюу төлбөр төлөхийн тулд тухайн картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэхийн тулд e-pin код авах хэрэгтэй. E-pin код авснаар тухайн картын интернет гүйлгээний эрх идэвхэжнэ. E-pin код нь картыг эзэмшигчээс өөр хүн интернетээр дамжуулан тухайн картаас мөнгө хулгай хийхээс сэргийлсэн, картаар төлбөр төлөгч нь тухайн картын эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах нэг төрлийн нууц үг юм. Картын дугаар, дуусах он сар, CVV (картын ард байдаг 3 оронтой тоо) гурвыг мэдэж байвал тухайн картаас хэн ч, хэзээ ч мөнгө авч (зөвшөөрөлгүй буюу хулгай хийж) болно. Тиймээс энэхүү хулгайгаас сэргийлж картаар төлбөр төлж байгаа хүн тухайн картын эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй болдог. Энэхүү баталгаажуулалтыг хийх олон аргуудын нэг нь e-pin код юм. Ихэнх банкнууд энэхүү e-pin код гэдэг аргыг ашигладаг. Мөн интернетээр худалдан авалт хийгээд төлбөрөө картаар төлөх үед тухайн картын e-pin кодыг ихэнх сайтууд заавал асуудаг. Зарим нэгэн том, баталгаатай газрууд (жишээ нь: amazon, facebook) e-pin код асуудаггүй. E-pin код нь ATM-д картаа хийхэд асуудаг энгийн пин кодоос ялгаатай. E-pin код нь ихэвчлэн 4 оронтой тоо байдаг.
Карт ашиглан форексын данс руугаа deposit (мөнгө) хийж чадахгүй байгаа болон форексын данснаасаа withdrawal хийж (мөнгө татаж) чадахгүй байгаа хүмүүс дараах зүйлсийг нягталж үзээрэй.
"International Bank Wire Transfer гэж юу вэ? International bank wire transfer буюу SWIFT-ээр хэрхэн шилжүүлэг хийх вэ?" нийтлэлийг унших.
"International Bank Wire Transfer гэж юу вэ? International bank wire transfer буюу SWIFT-ээр хэрхэн шилжүүлэг хийх вэ?" нийтлэлийг унших.
1. Гадаад төлбөр тооцоонд заавал олон улсын карт ашиглах ёстой.
2. Интернетээр гүйлгээ хийхийн тулд тухайн картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэх буюу e-pin кодыг авах ёстой. Зарим банкны хувьд e-pin кодыг интернет болон мобайл банкаар авч болдог. ХААН банкны хувьд зөвхөн ATM-ээс авна.
3. CVV (Card Verification Value) код гэдэг нь картын ард байдаг 3 оронтой тоо.
4. Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно.
5. Карт захиалахдаа картан дээр хэвлэгдэх нэр дээр өөрийн овог нэрийг бүтнээр нь бичвэл илүү зохимжтой.
6. Deposit, withdrawal хийхдээ картын мэдээлэл оруулах хэсэг дээр картан дээр хэвлэгдсэн нэрээ яг тэр чигээр нь бичих хэрэгтэй.
4. Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно.
5. Карт захиалахдаа картан дээр хэвлэгдэх нэр дээр өөрийн овог нэрийг бүтнээр нь бичвэл илүү зохимжтой.
6. Deposit, withdrawal хийхдээ картын мэдээлэл оруулах хэсэг дээр картан дээр хэвлэгдсэн нэрээ яг тэр чигээр нь бичих хэрэгтэй.
7. Форексын хувьд тухайн брокерт бүртгүүлсэн хүний данс (карт)-аар л зөвхөн deposit болон withdrawal хийх ёстой. Өөрөөр хэлбэл брокерт бүртгүүлсэн хэрэглэгчийн овог, нэр болон deposit болон withdrawal хийж байгаа дансны эзэмшигчийн (карт ашиглаж байгаа тохиолдолд картан дээрх) овог, нэр хоёр адилхан байх ёстой. Өөр хүний картаар депозит хийвэл буцаагаад мөнгөө татаж авч чадахгүй болж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй! Тухайн брокерынхоо deposit болон withdrawal хийх дүрэм журам, үйлчилгээний нөхцөлийг унших хэрэгтэй!
8. Withdrawal (мөнгө таталт) хийхдээ зөвхөн deposit хийсэн замаараа буцааж татна. Жишээ нь:1234 гэсэн дугаартай данс (карт)-аар deposit хийсэн бол зөвхөн 1234 гэсэн дугаартай данс (карт) руу л withdrawal хийнэ. Өөр дугаартай данс руу мөнгө таталт хийх гэвэл зөвшөөрөхгүй ба энэ нь мөнгө угаалт гэсэн үг.
9. Карт эсвэл данс чинь үлдэгдэлгүй эсвэл ямар хэмжээний валютын үлдэгдэлтэй байх ёстойг мэдэх хэрэгтэй. Жишээ нь: $10-ын үлдэгдэл байгаа мөртлөө $10 татаж болохгүй байвал үлдэгдэлтэй данс байх магадлалтай. Банкныхаа лавлах руу утастаад асуух хэрэгтэй. Магадгүй $10-ын үлдэгдэлтэй байх ёстой данс ч юм билүү :)
10. Данс эсвэл картынхаа дуусах хугацааг шалгах хэрэгтэй. Картын хувьд дуусах хугацаа нь 11/2018 гэсэн бол 11 сарын 1 болоход ажиллахгүй болно.
11. Карт эсвэл дансны үлдэгдэл deposit хийх мөнгөн дүнгээс жаахан илүү байх хэрэгтэй. Учир нь зарим нэг төрлийн баталгаажуулалтыг хийхийн тулд 1-2 доллар (ихэнх нь 1 доллар)-ыг данснаас татаж баталгаажуулалт хийх тохиолдол байдаг. Ихэнх газрууд битүүмж хэлбэрт эсвэл дансандаа хэд хоног байлгаж байгаад буцаагаад шилжүүлдэг. Зарим нь баталгаажуулалтын хураамж болгоод тэр чигээр нь авдаг.
12. Төгрөгийн олон улсын виза болон мастер карттай хүмүүсийн хувьд картын үлдэгдэл deposit хийх мөнгөн дүнгээс жаахан илүү байх хэрэгтэй. Учир нь зарим төрлийн хөрвүүлэлтээс шалтгаалаад валют (доллар)-ын ханшийг бага хэмжээний зөрүүтэй (их эсвэл бага)-ээр тооцон, хөрвүүлж татаж магадгүй.
13. Энэхүү зөвлөгөөг бичиж байгаа миний хувьд энэ нэгэн банкны Union pay картыг автал олон улсын Union pay-ийн сүлжээнд ажиллахгүй асуудал өмнө нь тохиолдож байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн хэрэгсэл дээр Union pay-ийг сонгоод төлбөр төлөх гэтэл invalid card number гээд байсан. Заавал Union pay-ийг ашиглах шаардлага байхгүй байсан болохоор хугацаа нь дуустал дотооддоо ашигласан. Мөн одоо нэгэн банкны даатгалтай, олон улсын, алтан карттай. Уг нь дэлхий хаана ч ажиллана гээд өгсөн юм. Гэтэл дотоодын зарим нэг пос машин дээр ажилладаггүй. Мөн аль банкны билээ ATM дээр ажиллахгүй байсан санагдаж байна. АТМ дээр ажиллахгүй байсан нь юунаас болсныг нь асууж, нягталж үзээгүй. Пос машин дээр ажиллахгүй байсныг нь асуухад ажиллахгүй гэсэн :) Харин олон улсын нэлээн хэдэн гүйлгээ хийхэд асуудалгүй байсан. Картын төрөл, банкнаасаа хамаараад иймэрхүү асуудал үүсэж болзошгүй.
14. Эцэст нь хэлэхэд deposit, withdrawal-ийн асуудал үүсвэл таны хувьд банк, брокер хоёрын алинтай нь холбогдоход амар байна тийшээгээ холбогдоод тухайн холбогдсон талд асуудал байгаа эсэхийг нэг мөр болгоод авах хэрэгтэй. Хэрвээ холбогдсон талд асуудал байхгүй бол нөгөө талд асуудал байгаа гэсэн үг.
15. Карт ашиглан форекс арилжааны данс руугаа депозит хийхэд шууд тэр дороо дансанд орно. Харин withdrawal хийхэд ажлын 2-5 хоногийн дотор, дунджаар ажлын 3 хоногийн дотор дансанд орно.
16. Ихэнх брокерууд withdrawal хийх анкетаа бөглөөд OК (Withdraw) товчийг дарахад эмэйлээр баталгаажуулах линк илгээдэг. Тухайн баталгаажуулах линк дээр дарж withdrawal-ийг баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол таны withdrawal хийгдэхгүй бөгөөд хүлээгдэж буй төлөвт байсаар л байна. Эсвэл хэд хоногийн (тодорхой хугацааны) дараа автоматаар цуцлагдана.
15. Карт ашиглан форекс арилжааны данс руугаа депозит хийхэд шууд тэр дороо дансанд орно. Харин withdrawal хийхэд ажлын 2-5 хоногийн дотор, дунджаар ажлын 3 хоногийн дотор дансанд орно.
16. Ихэнх брокерууд withdrawal хийх анкетаа бөглөөд OК (Withdraw) товчийг дарахад эмэйлээр баталгаажуулах линк илгээдэг. Тухайн баталгаажуулах линк дээр дарж withdrawal-ийг баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол таны withdrawal хийгдэхгүй бөгөөд хүлээгдэж буй төлөвт байсаар л байна. Эсвэл хэд хоногийн (тодорхой хугацааны) дараа автоматаар цуцлагдана.
Одоогоор санаанд орсон хэдэн зүйлээ бичлээ. Нэмж санаад орвол зөвлөгөөгөө update хийнэ ээ.
Та ямар төрлийн форекс арилжаачин бэ?
Форекс арилжаачныг арилжаа буюу захиалгыг дунджаар ямар хугацаанд гүйцэтгэж байгаагаас нь хамааруулан Форекс арилжаачдыг дараах үндсэн 4 төрлөөр ангилдаг. Та аль төрлийн форекс арилжаачин вэ?
- Scalper
- Day Trader
- Swing Trader
- Position Trader
Scalper-ууд захиалгыг ихэнхдээ цөөн хэдэн секундээс цөөн хэдэн минутын хугацаанд хийдэг. Scalper-ын үндсэн зорилго нь арилжааны идэвхтэй цагаар цөөн пипийн ашигтай олон удаагийн арилжаа хийх юм.
Day trader-үүд ихэвчлэн өдрийн эхэнд арилжаанд оролцдог бөгөөд өдөр дуусахад ашигтай эсвэл ашиггүй байсан ч арилжаагаа хаадаг. Энэ нь day trader-үүдийн хэвшмэл үйл ажиллагаа. Энэ төрлийн арилжаачид дараа өдөр хүртэл арилжаагаа нээлттэй байлгадаггүй.
Swing trader-үүд нь тухай арилжаагаа хэдэн өдрийн турш нээлттэй байлгах сонирхолтой хүмүүс. Энэ төрлийн арилжаачид нь өдрийн турш чартыг хянадаггүй. Учир нь тэд орой бүр зах зээлд шинжилгээ хийхэд хэдэн цагийг зарцуулж арилжааны шийдвэр гаргадаг.
Position trader-үүд нь арилжааг хэдэн долоо хоногоос хэдэн сар, (эсвэл) тэр ч байтугай хэд жилийн турш нээлттэй байлгадаг хүмүүс. Энэ төрлийн арилжаачид зах зээлд шинжилгээ хийхдээ суурь ойлголтууд нь голлох хүчин зүйл болно гэдгийг мэддэг ба тиймээс тэд тэдгээр дээр суурилж арилжааны шийдвэрүүдийг гаргадаг.
Ямар төрлийг сонгох нь чухал биш бөгөөд таны зан чанарт яг тохирсон гэдэгт итгэлтэй байх ёстой гэдэг нь чухал.
Форекс арилжааны хэв маягаа үргэлж өөрчлөх нь асуудалд хүргэдэг бөгөөд гарцаагүй гай зовлонд хүргэх аюултай зам болно.
Гэхдээ хэрэв та scalping хийхийг оролдож байгаа бол энэ нь хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий зардалтай, хат хэрэгтэй гэдгийг 7 хоногийн дараа ойлгоно. Дараа нь үүнийг өөрчлөх буюу өөр төрөл рүү шилжих хангалттай уян хатан байх хэрэгтэй.
TradingView гэж юу вэ?
TradingView бол техник шинжилгээний платформтой, арилжаачид зориулсан вэб үйлчилгээ (web service) болон нийгмийн сүлжээ (social network) юм. Энэ сайт нь 2011 оны 9 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. TradingView нь гишүүнчлэлийн буюу үйлчилгээний төлбөртэй. Мөн хязгаарлагдмал үнэгүй хувилбартай.
TradingView-ийг хөгжүүлэгч компани нь 2013 оны 5 сард Чикагогийн Techstars accelerator (хурдасгуур)-т оролцож хамтрагчаараа Microsoft болон Chicago Mercantile Exchange-ийг зарласан. 2015 оны 7 сард iTech capital болон бусад хөрөнгө оруулагчдаас 3.6 сая долларын хөрөнгө оруулалт авсан.
TradingView нь хөрөнгө оруулагч болон арилжаачин хувь хүнд чиглэсэн. 2016 оны 6 сарын 2-ны байдлаар 175 гаруй орны 500,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд 20 гаруй хэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нээгдсэн цагаас хойш хэрэглэгчид 500,000 илүү арилжааны санаа (trading ideas)-г нийтэлсэн.
Үндсэн чадавх/боломжууд нь үнэт цаас, фьючерс, форексын арилжаа. Түүнчлэн TradingView нь Pine script гэдэг өөрийн скрипт хэлтэй. Мөн скрипт засварлагч (editor)-тай. Энэ скрипт нь хэрэглэгчид техник индикаторууд, арилжааны цонхон дээрх туршлагын талаарх мэдрэмж, харагдах байдлыг өөрчлөн харуулах болон бусад боломжуудыг олгодог.
Зарим хүмүүс TradingView-ийг анх сонсож байгаа бол сайн ойлгохгүй байж магадгүй. Жишиж хэлэхэд энэ бол MetaTrader-ээс илүү олон давуу тал, боломжуудтай вэбд суурилсан техник арилжааны платформ гэсэн үг.
Зарим хүмүүс TradingView-ийг анх сонсож байгаа бол сайн ойлгохгүй байж магадгүй. Жишиж хэлэхэд энэ бол MetaTrader-ээс илүү олон давуу тал, боломжуудтай вэбд суурилсан техник арилжааны платформ гэсэн үг.
Олон дэлгэц угсрах
Олон дэлгэц (Multi monitor, Multi display) угсрах зөвлөгөөг хүргэж байна. Олон дэлгэцийн систем нь эдийн засгийн болон форексын шинжилгээ, арилжаа хийхэд, томоохон хэмжээний програм хангамж болон мэдээллийн систем хөгжүүлэхэд, нэг дүрсийг олон дэлгэц дээр хувааж томоор харуулахад, мөн хяналт, ажиглалт (monitoring: CCTV, studio, ...) хийхэд гэх мэт олон зүйлд ашиглагддаг.
Олон дэлгэцийн системийн clone (олон дэлгэц дээр нэг ижил дүрс харуулах), extended (дэлгэц бүр дээр ялгаатай дүрс харуулах) гэсэн 2 горим байдаг.
Энэ зөвлөгөө хоёрдох буюу extended горимын тухай. Extended горимыг бий болгох тоног төхөөрөмжийн хувьд нэлээд олон арга байгаа. Зарим нь технологийн хувьд хоцрогдсон, ашиглахад төвөгтэй, олон төхөөрөмж ашиглагддаг гэх мэт асуудлуудтай ба тэдгээрийг орхиод сүүлийн үед өргөн ашиглаж байгаа хэдэн аргыг танилцуулъя.
Компьютерт олон дэлгэц холбох аргууд:
- Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
- GPU (Graphics Processing Unit) ашиглах
- USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
1. Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
Энэ арга хувьд хэт ерөнхий зориулалтын буюу супер эсвэл хэт тусгай байдлаас нь болоод ашиглахад хэцүү, худалдаж авахад ховор, үнэтэй байж магадгүй. Тиймээс цааш нь нуршиж олон зүйлс тайлбарлахгүй ингээд орхиё.
2. GPU (Graphics Processing Unit) ашиглах
Компьютер буюу процессортоо нэмэлт график карт (GPU) суурилуулах. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хялбар арга. Сүүлийн үед крипто валют (маш товчоор биткойн)-аас болоод тооцоолох төхөөрөмжийн хөгжил нэлээд сайжирсан. Тухайлбал 19 график картын оролттой эх хавтан (motherboard), 6 дэлгэцийн оролт (display port)-той график карт байдаг болсон. Тиймээс нэг компьютерт 19 x 6 = 114 дэлгэцийг залгаж болно гэсэн үг.
3. USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
Сүүлийн үед USB (Universal Serial Bus) портын технологи сайжирч ямар ч портыг USB порт руу хөрвүүлэх боломжтой болсон. Жишээ нь: USB to VGA, USB to HDMI, USB to RJ45 (Lan cable), Samsung болон Apple-ийн оролтыг USB руу, ...
Миний хувьд цаашдын хэрэглээгээ бодоод энэ аргаар олон дэлгэц буюу 6 дэлгэц нөүтбүүкдээ холбосон. Өөрөөр хэлбэл, зөвхөн нөүтбүүк биш процессор болон USB оролттой бүх зүйлд дэлгэцүүдээ холбож болно. Мөн график карт авснаас хямдхан, график карт шатвал/гэмтвэл бүхлээрээ хэрэггүй болно. Харин энэ аргын хувьд олон жижиг төхөөрөмж ашиглаж байгаа учраас гэмтэл гарвал зөвхөн нэг төхөөрөмжийг дахиж авна. Тиймээс эрсдэл бага.
Ашигласан төхөөрөмж:
- 6 ширхэг USB 3.0 to VGA converter (USB 3.0 to VGA худалдаж авах)
- 2 ширхэг 4-port USB 3.0 Hub (4-port USB 3.0 Hub худалдаж авах)
Жишээ нь таны дэлгэц HDMI залгууртай бол USB 3.0 to HDMI хөрвүүлэгчийг ашиглах хэрэгтэй. 4 порттой USB 3.0 Hub ашигласан шалтгаан гэвэл USB Hub 4-өөс олон порттой болбол үнэ нь эрс нэмэгдчихдэг. Мөн USB Hub олон порттой байх тусмаа эвдрэх, шатах магадлал нь ихэсдэг. Тиймээс олон порттой USB Hub гэмтвэл бүх дэлгэцүүд маань ажиллахгүй болох учраас зориуд 2 ширхэг 4 порттой USB Hub авсан. Би 6 дэлгэц холбосон бөгөөд нэг USB Hub шатвал 4 дэлгэц асуудалгүй ажиллах ба 2 дэлгэцээ компьютерийнхээ сул USB порт руу залгаад тэр хооронд шинэ USB hub авна.
Нэмэлт:
Мэдээж хэрэг дэлгэц тогтоогч хэрэг болно.
- 6-Monitor Stand (6-Monitor Stand худалдаж авах эсвэл хайх)
Subscribe to:
Posts (Atom)